Нэгж хичээлийн хөтөлбөр
Нэгж хичээлийн хөтөлбөр №1
Сэдэв : Алгоритм программчлал
Хамрах хүрээ : ЕБС 12 жилийн сургалттай 11-р анги
Хугацаа : 5 цаг
Зорилго : Өмнө ангиудад судалсан алгоритмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, математик, геометр болон бусад хичээлээр үзсэн энгийн жишээнд үндэслэн алгоритм бичих аргад суралцана.
Зорилт :
ü Small Basic программчлалын хэлийг танин мэдэх;
ü Хувьсагчид утга олгох, гараас өгөгдөл оруулах аргыг тодорхой жишээнд тулгуурлан танин мэдэх;
ü Нөхцөл шалгах, салаалсан алгоритмыг Small Basic хэл дээр программ болгон бичих, ажиллуулах, үр дүнг тайлбарлах;
ü Давталттай алгоритмыг Small Basic хэл ашиглан ажиллуулах, үр дүнг тайлбарлах;
ü GraphicsWindow объектыг ашиглан дүрс, зураг зурах аргыг танин мэдэх;
Хичээлийн хэлбэр : Шинэ мэдлэг эзэмшүүлэх
Агуулгын залгамж холбоо :
10-р анги
|
11-р анги
|
12-р анги
|
ü Алгоритм ба түүний хийсвэр гүйцэтгэл
ü Алгоритмын чанар, гүйцэтгэгч
ü Хүн, компьютер алгоритмыг биелүүлэх
ü Сургуулийн алгоритм хэл дээрх алгоритмын дүрслэл
ü Алгоритмын үндсэн ойлголтууд
ü Алгоритмын үндсэн бүтцийн сургуулийн алгоритм хэл
|
ü Алгоритмын талаар эргэн санацгаая
ü Программчлалын хэл, түүний элементүүд
ü Өгөгдөл ба хувьсагч
ü Нөхцөл шалгах үйлдэл
ü Давталт
ü График боловсруулалт
ü Давталт ба график
ü Яст мэлхийн график
ü Math сангийн функц, шинж
|
ü Программын үндсэн бүтцүүд
ü Шугаман массив,дэд массив,массивийн хэрэглээ
ü Массивт утга оруулах, хэвлэх,массивын элементтэй ажиллах
ü Тоон дараалалтай ажиллахад массив ашиглах
ü Эрэмбэлэлтийн энгийн аргууд ба массив
ü Хайлтын аргууд ба массив
|
Бүлэг сэдвийн цагийн үлгэрчилсэн хуваарилалт :
№
|
Сэдэв
|
Цаг
|
Мэдлэг
|
Чадвар
|
Хэрэглээ
|
1
|
Small basicпрограммчлалын хэлний ерөнхий ойлголт
|
1
|
Small basicпрограммчлалын системийн талаар ерөнхий ойлголтыг эзэмшинэ
|
Small basic программд текс бичих,өнгө оруулах, хадгалах шинэ хуудас нээх
|
Гараас утга өгч үр дүнг харуулах, текст бичвэрийг өнгөтэй болгох, дурын мэдээллээ программчлалын хэл ашиглан илэрхийлэх
|
2
|
Өгөгдөл ба хувьсагч. Хялбар программ бичих
|
1
|
Small Basic програмчлалын системд өгөгдөл болон хувьсагчийг хэрхэн ашиглаж буй талаар ойлгож, мэдэх
Өгөгдлийг хадгалахын тулд хувьсагч ашигладгийг ойлгох
|
Хувьсагчид утга олгох, гараас өгөгдөл оруулах, оруулсан өгөгдлийн утгыг программд ашиглах
|
Утга олгох, математик илэрхийллийг программчлалын хэлэнд бичих, түүний үр дүнг хувьсагчид хадгалах, дэлгэцэнд хэвлэх, өөр илэрхийллийн тооцоололд илэрхийллийн үр дүнг ашиглах
|
3
|
Нөхцөл шалгах үйлдэл
|
1
|
Нөхцөл шалгах үйлдлийг Small Basic программчлалын хэлэнд хэрхэн зохион байгуулахыг ойлгож мэдэх
|
Өмнөх ангиудад үзсэн нөхцөл шалгах, салаалсан алгоритмыг Small Basic хэл дээр программ болгон бичих, ажиллуулах, үр дүнг тайлбарлах
|
Нөхцөл шалгах үйлдэл ашиглах хялбар хоёр тооны ихийг олох, гурвалжны өгөгдсөн тоог эерэг сөрөг эсэхийг тогтоох зэрэг бодлогын программыг Small Basic хэлэнд бичиж ажиллуулах, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх
|
4
|
Давталт
|
1
|
Нөхцөлт болон параметрт давталтын операторыг Small Basic программчлалын хэлэнд хэрхэн зохион байгуулахыг ойлгож мэдэх
|
Өмнөх ангиудад авч үзсэн давталттай алгоритмыг Small Basic хэл дээр программ болгон бичих, ажиллуулах, үр дүнг тайлбарлах
|
Давталт ашиглах хялбар бодлогын программыг Small Basic хэлэнд бичиж ажиллуулах, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх
|
5
|
График боловсруулалт
|
1
|
График дүрслэлийн graphicsWindow объектын үйлдэл болон шинж чанарыг хэрхэн ашиглахыг ойлгох
|
График дүрслэлийн graphicsWindowобъектыг ашиглан дүрс, хялбар зураг зурах программ зохиох, ажиллуулах
|
График дүрслэлийн graphicsWindowобъектыг хялбар дүрс зурах программ зохиох, ажиллуулах
|
6
|
Давталт ба график
|
1
|
График дүрслэлийн graphicsWindowобъектыг элдэв дүрс зурахад ашиглах
|
График дүрслэлийн объектыг ашиглан илүү сонирхолтой дүрслэл бүхий дүрс зурах программ зохиох
|
graphicsWindowобъектын дүрс зурах үйлдлүүд өргөн, өнгө зэрэг шинж чанарыг ашиглан сонирхотой дүрс зурах программ зохиох
|
7
|
Яст мэлхийн график
|
1
|
Small Basic хэлэнд яст мэлхийн график дүрслэлийн turtleобъектыг ашиглан дүрслэл хийх
|
Яст мэлхий график дүрслэлийн turtleобъектыг ашиглан дүрс зурах программ зохиох
|
Яст мэлхий график дүрслэлийн turtle объектыг ашиглан дүрс зурах программ зохиох, үр дүнг үзүүлэх.
|
8
|
Math объектын хэрэглээ
|
1
|
Math объектын функц шинж чанарыг тооцоолол бүхий бодлогод хэрхэн ашиглах талаар ойлгох.
|
Тригонометр, логарифм, зэрэгт дэвшүүлэх гэх мэт функцүүдийг ашиглан бодлого бодох
|
Тригонометр, логарифм, зэрэгт дэвшүүлэх гэх мэт функцүүдийг ашиглан бодлогын программ бичих, үр дүнг тайлбарлах
|
Нийт
|
8
|
Сургалтын арга : Дагуулан сургах арга, харилцан ярилцах арга, үзүүлэн ашиглах арга, тэмдэглэл хөтлөх арга, сурагчдаар мэдлэг бүтээлгэх арга, урамшуулах арга, өрсөлдүүлэх арга, эвлүүлгийн арга, булангийн арга, багаар ажиллах арга, харьцуулан дүгнэх арга, рубрикийн арга
Хэрэглэгдэхүүн : Үзүүлэн, төм, ээлжит хичээлийн хөтөлбөр, компьютер, LCD, проектор, 11-р ангийн сурах бичиг, багт хуваарилах сугалаа, багийн нэрний сугалаа, самбар, шохой, ОД үнэлгээ, АТМ зураг, видео бичлэг
Хичээлийн арга зүй : Small basic программчлалын хэлийг судлахад компьютер зайлшгүй шаардлагатай тул компьютерийн хүрэлцээнээс хамааруулж сурагчдыг ганцаарчлан эсвэл хосоор ажиллууллах аргаар зохион явуулна.
Бүлэг сэдвийн хүрээнд сурагчийн эзэмших мэдлэг, чадвар :
Мэдлэг
|
Чадвар
|
Small basic программчлалын хэлний ерөнхий ойлголт
|
v Small basic программыг нээх
v Текс оруулах программыг бичих
v Гарнаас мэдээлэл оруулж дэлгэцэнд хэвлэх
v Хадгалах
|
Өгөгдөл ба хувьсагч
|
v Өгөгдлийн төрөл, хувьсагч ба тогтмол, оролт гаралтын стандарт командуудын ажиллагааг ойлгох, тайлбарлах
v Утга олгох, нэмэгдүүлэх, хорогдуулах үйлдлийг хэрэглэх
v Математик илэрхийллийг программчлалын хэлэнд дүрслэх бодох
v Хялбар шугаман программ зохиох
|
Нөхцөл шалгах үйлдэл
|
v Логик нөхцөл гэж юу болохыг ойлгох
v Харьцуулах үйлдлийг хэрэглэх
v Нөхцөл шалгах үйлдлийг ойлгох
v Нөхцөлд логик холбоос ашиглах
v Хялбар салаалсан бүтэцтэй алгоритм зохиох
|
Давталт
|
v Нэг үйлдлийг хэд хэдэн удаа давтан гүйцэтгэхэд давталтын операторыг хэрэглэдгийг ойлгох
v Параметрт давталт ашиглан хялбар бодлого бодох
v Нөхцөлт давталт ашиглан хялбар бодлого бодох
v Хялбар давталттай бүтэцтэй программ зохиох
|
График боловсруулалт
|
v График цонхны координатын системийг ойлгох
v График сангийн шинж чанарыг ашиглан цонхонд гарчиг өгөх, зурах, будах өнгө тогтоох
v График сангийн стандарт функцүүдийг хэрэглэн хялбар дүрс зурах программ зохиох
|
Давталт ба график
|
v График сангийн функцүүдийг илүү сонирхолтой дүрслэл бүхий программ бичихэд ашиглах
|
Яст мэлхийн график
|
v Яст мэлхийн графикийн үндсийг ойлгох
v Turtle сангийн функцүүдийг ашиглах
v Turtle сангийн шинж чанаруудыг ашиглах
v Яст мэлхийн графикийг программчлалд ашиглах
|
Math объектын функц, шинж чанарууд
|
v Математик функц бүхий илэрхийлэл бодох программ бичих
v Логарифмын функцийг хялбар тооцоололд ашиглах
v Тригонометрийн функцийг бодлогод ашиглах
v Санамсаргүй тоо үүсгэх
|
Хичээлийн төлөвлөгөө :
№
|
Сэдэв
|
Хичээлийн үндсэн агуулга
|
Эх үүсвэр, хэрэглэгдэхүүн
|
1
|
Small basic программчлалын хэлний ерөнхий ойлголт
|
Small basic программыг нээх ,тексттэй ажиллах, гараас мэдээлэл оруулж дэлгэцэнд хэвлэх
|
Текс бичих, гарнаас текс оруулж үр дүнг тооцоолох
|
2
|
Өгөгдөл ба хувьсагч хялбар программ бичих
|
Программ нь өгөгдлийг тодорхой дүрмээр боловсруулан үр дүн гаргах үйл ажиллагаа юм. Өгөгдөл оруулах, хувьсагч түүнд утга олгох, утгыг хэвлэх, арифметик илэрхийлэл бодох, үр дүнг хэвлэх.
|
Өгөгдөл оруулах, хувьсагч, арифметик илэрхийлэл зэргийг жишээгээр харуулсан хичээлийн цахим танилцуулга, Small Basicхэлний компилятор, Small Basic хэл дээр бичсэн хялбар жишээ программ
|
3
|
Нөхцөл шалгах үйлдэл
|
Small Basic хэлэнд салаалсан алгоритмыг хэрэгжүүлэхдээ түүний нөхцөл шалгах үйлдлийг ашиглана. Харьцуулах үйлдлүүд, нөхцөлт болон логик илэрхийлэл, логик үйлдлүүдийг хэрэглэх
|
Small Basicхэлний компилятор, Small Basic хэл дээр бичсэн нөхцөл шалгах үйлдэл, логик илэрхийлэл, логик үйлдлийн онцлог, хэрэглээг харуулсан хялбар жишээ программууд
|
4
|
Давталт
|
Давталттай алгоритмыг Small Basicхэлд нэвтрүүлэх. Нөхцөлт давталтын оператор, параметрт давталтын операторыг хялбар бодлого бодоход хэрэглэх
|
Small Basicхэлний компилятор, Small Basic хэл дээр бичсэн параметрт болон нөхцөлт давталтын үйлдлүүдийн онцлог, хэрэглээг харуулсан жишээ программууд
|
5
|
График боловсруулалт
|
Хялбар график боловсруулалтанд GraphicsWindow объектыг ашиглах. GraphicsWindowобъектын зарим функц, шинж чанаруудыг хэрэглэн график дүрслэл үйлдэх
|
Small Basicхэлний компилятор, Small Basic хэл дээр бичсэн хялбар график дүрслэл бүхий хялбар жишээ программууд
|
6
|
Давталт ба график
|
График дүрслэлийг давталттай хослуулан ажиласнаар сонирхолтой дүрслэл бүхий программ бичих.
|
Small Basicхэлний компилятор, Small Basic хэл дээр бичсэн хялбар график дүрслэл бүхий хялбар жишээ программууд
|
7
|
Яст мэлхийн график
|
График боловсруулалтад яст мэлхийн дүрслэл ашиглах Turtle объектын тухай. Turtle объектын зарим функц шинж чанаруудыг хэрэглэн график дүрслэл үйлдэх
|
Small Basicхэлний компилятор, Small Basic хэл дээр бичсэн Turtle объектыг ашигласан хялбар график дүрслэл бүхий хялбар жишээ програмууд
|
8
|
Math объектын хэрэглээ
|
Math объектын функц, шинж чанаруудыг ашигласан математикийн хялбар тооцоолол бүхий программ бичих. Жишээлбэл квадрат язгуур гаргах, тригонометрийн функц ашиглах, пи тоо гэх мэт.
|
Small Basicхэлний компилятор, Small Basic хэл дээр бичсэн Math объектын функц, шинж чанарыг ашиглах аргыг илэрхийлсэн хялбар жишээ программууд
|
Нэгж хичээлийн үнэлгээ :
Энэхүү нэгж хичээлийг зааж дууссны дараа суралцагчдын мэдлэг чадварыг бодлого бодуулж үнэлнэ. Ангийн нийт сурагчдын дунд нэгэн ижил бодлого өгч сурагч тус бүрээр үнэлнэ.
Үнэлгээний хүснэгт
Шалгуур
|
Харгалзах оноо
|
Ирц идэвхи
|
5 оноо
|
Гэрийн даалгаварын гүйцэтгэл
|
10 оноо
|
Хялбар жишээ,программуудыг хийж гүйцэтгэсэн шийдэл үр дүн
|
15 оноо
|
Явцын шалгалт
|
20 оноо
|
No comments:
Post a Comment