Ээлжит хичээлийн төлөвлөгөө №2
Сэдэв : Өгөгдөл ба хувьсагчтай ажиллах
Хамрах хүрээ : 11-р анги Огноо : 2015/02/26нд
Хугацаа : 40мин
Зорилго : Өгөгдөл болон хувьсагч оруулах программыг бичиж сурах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Зорилт :
Ø Сурагчдыг хичээлд идэвхитэй оролцох сонирхол төрүүлэх
Ø Өгөгдөл оруулах программыг бичих чадварыг эзэмшүүлэх
Ø Хувьсагч оруулах программыг бичих чадварыг эзэмшүүлэх
Ø Алгоритмын бодлогуудыг бодох программыг бичиж сурах
Хичээлийн хэлбэр :Шинэ мэдлэг эзэмшүүлэх хичээл
Агуулга :
Өмнө судалсан агуулга
|
Цаашид судлах агуулга
|
* Алгоритмын чанар, гүйцэтгэгч,компьютер алгоритмыг биелүүлэх
* Сургуулийн алгоритм хэл дээрх алгоритмын дүрслэл
* Алгоритмын үндсэн ойлголтууд
* Алгоритмын үндсэн бүтцийн сургуулийн алгоритм хэл дээрх дүрслэл
|
* Нөхцөл шалгах үйлдэл
* Давталт
* График боловсруулалт
* Давталт ба график
* Яст мэлхийн график
* Math сангийн функц, шинж чанарууд
* Дэд программ
|
Хэрэглэгдэхүүн:Үзүүлэн-2.1,самбар,шохой, ээлжит хичээлийн төлөвлөгөө проектор, компьютер,АТМ зураг,ТӨМ 2.1
Цаг төлөвлөлт:
Сэргээн санах сэдэлжүүлэх шат- 8 мин
Шинэ мэдлэг олгох-15 мин
Бататгах үе шат- 15 мин
Дүгнэлт-5 мин
Гэрийн даалгавар-2 мин
Арга зүй: Дагуулан сургах арга, харилцан ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх,сурагчдаар мэдлэг бүтээлгэх, урамшуулах
Үе шат
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Багшийн анхаарах зүйл
|
Сэргээн санах сэдэлжүүлэх үе шат
8 мин
|
Б: Сурагчидтай мэндлэнэ.
Б: Ирцээ бүртгэнэ.
Б: Бүгдээрээ дотроо АТМ рүү карт хийж мөнгө авах процессийг төсөөлцгөөе./АТМ зураг харуулна/
Б: Эхлээд картаа хийгээд дараа нь хэлээ сонгоод нууц дугаараа гарнаас оруулдаг тийм үү? Тэгвэл энэхүү гарнаас утга оруулах үйлдлийг хийх программыг бүгдээрээ бичиж сурцгаая.
Б: Ингэхийн тулд эхлээд өмнөх хичээл дээр үзсэн мэдлэгээ сэргээн санацгаая.
Б: Сурагч бүр өөрийн нэр болон насыг хэвлэх программыг бичээд үр дүнг ажиллуулцгаая.
Б: Тэгвэл АТМ-д нууц код оруулах хэсэг шиг өөрийнхөө нэр болон насаа гарнаас оруулдаг болгон өөрчилж болох уу?
Б: Ингэхийн тулд Textwindow объектийн Read функцийг ашиглана.
Б: Багшийгаа дагаад программаа бичээрэй.
|
С1: Багштай мэндлэнэ.
С2: Ирцээ бүртгүүлнэ.
С3: Сурагч бүр дотроо төсөөлнө.
С4: тийм
|
Б: Хэрвээ сурагчид өмнөх хичээл дээр үзэж судалсан зүйлээ санахгүй байвал өмнөх хичээл дээр ашигласан үзүүлэнгээ ашиглаж сурагчдад сануулна.
Б: Нэр болон насаа хэвлэх программыг бичиж чадахгүй байгаа сурагчдад туслана.
Б: Дагуулан сургах арга ашиглаж байгаа үедээ хоцорсон сурагчдыг хүлээж нэгэн жигд хичээлээ зохион явуулна.
|
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат 15 мин
|
Б: Үр дүнгээс ажиглалт хийвэл бидний гарнаас бичиж оруулсан мэдээлэл бол “өгөгдөл” харин тухайн өгөгдлийг боловсруулахын тулд “хувьсагч”-г хэрэглэдэг гэж ойлгож болно.
Б: Тэгвэл бидний өнөөдрийн зорилго бол өгөгдөл ба хувьсагчтай ажиллаж сурахад оршиж байгаа юм.
Б:Сая бичсэн программынхаа мөрүүдийн тайлбарыг үзүүлэн 2.1-с харцгаая.Мөн үзүүлэн 2.1-н хуудас 5-н агуулгыг тэмдэглэж аваарай.
Б. Жишээ_2 болон Жишээ_3 хамтран бичиж үзээд ажиллуулцгаая.
Б: Ямар ялгаа байна вэ?
Б: Зүйтэй нэг нь гараас утга өгдөг нөгөө нь өгдөггүй.
Б: Тэгвэл хувьсагчтай программыг бичихдээ textwindow объектийн readnumber функцийг ашигладаг байна шүү дээ.
Б: Одоо үзүүлэн 2.1 дэх арифметикийн үйлдлийн хүснэгтийг тэмдэглэж аваарай.
|
С7: Гарнаас оруулсан Баярмаа гэдэг нэр бол өгөгдөл гэсэн үг тийм үү багшаа.
С8: Хичээлийнхээ зорилгыг тэмдэглэж авна.
С9: үзүүлэн 2.1 дэх программын тайлбарыг товч тэмдэглэж авна.
С10: Үзүүлэн 2.1-с программчлалын хэлэнд хувьсагчийг сонгохдоо хэрэглэж болохгүй үгүүдийг дэвтэртээ тэмдэглэж авна.
С11: Жишээ 2 болон жишээ 3-н программыг бичиж ажиллуулна.
С12: Эхнийх нь 2 утга өгөгдсөн үед нийлбэрийг олно.
С13: Хоёр дахь нь гарнаас дуртай 2 оруулахад нийлбэрийг олж байгаагаараа ялгаатай.
С14: Үзүүлэн 2.1 дэх хүснэгтэн мэдээллийг тэмдэглэж авна.
|
Б: Өгөгдөл болон хувьсагч гэдэг 2 өөр ухагдахууныг ялгаж салгаж сайтар ойлгуулах хэрэгтэй.
Б: Бичсэн програмынхаа мөрүүүдийн тайлбарыг заавал хийхийг анхаарах нь зүйтэй.
Б: дан өгөгдөл оруулж байвал textwindow объектийн read функц харин хувьсагч оруулж байвал textwindow объектийн readnumber функцийг ашиглана.
|
Бататгах үе шат
15 мин
|
Б:Жишээ_4-г хамтран ажиллацгаая. Дараа нь багш нь мөр болгон дэх кодыг тайлбарлан өгч үр дүнгийн шинжилгээг хийе.
Б: Үзүүлэн 2.1 дэх Дасгал ажил_ 1, Дасгал ажил_ 2 - г гүйцэтгээрэй.
|
С15: Жишээ4-г багштай хамтран ажиллаж гарсан үр дүнд шинжилгээ хийнэ.
С16: Сурагч бүр дасгал- 1 дасгал-2 ажиллана.
|
Б: жишээ 4-г ажиллаж байхдаа хоцорсон сурагчдыг хүлээнэ.
Б: дасгалаа хийж чадахгүй байгаа сурагч бүрд туслана.
|
Дүгнэлт
5 мин
|
Б: ТӨМ 2.1 сурагчдад тараан өгч өгөгдөл ба хувьсагчийн талаар эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлж дүгнэхийг хүснэ.
Б: Сурагчдаас ТӨМ 2.1 буцаан авч үнэлгээг тооцоолон гаргана.
|
С12: ТӨМ 2.1-р сурагчид өөрсдийгөө үнэлж дүгнэнэ.
|
Б: Сурагчдад өөрийгөө үнэлэхдээ үнэн зөв бодитой үнэлэх ёстойг сануулна.
Б: Үнэлгээг тооцоолохдоо зөв алдахгүй тооцно.
|
Гэрийн даалгавар
2 мин
|
Б: 1) a, b тооны үржвэрийг олдог...
2) a талтай квадратын талбайг олох программыг тус тус бич.
|
С13: Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
|
Б: Сурагч бүрийг гэрийн даалгавраа заавал тэмдэглэж авахыг сануулна.
|
Цаашид .....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
No comments:
Post a Comment