ЭХХ №1
Ээлжит хичээлийн төлөвлөгөө №1
Сэдэв: Microsoft small basic программчлалын хэлний талаарх ерөнхий ойлголт
Хамрах хүрээ: 11-р анги Огноо : 2016/11/8нд
Хугацаа: 40мин
Зорилго: Өмнөх ангиудад судалсан алгоритмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, Small basicпрограммчлалын хэлний талаарх ерөнхий ойлголтыг эзэмшүүлнэ.
Зорилт:
Ø Сурагчдыг хичээлд идэвхитэй оролцох сонирхол төрүүлэх
Ø Small Basic программчлалын хэлийг танин мэдэх
Ø Small Basic программчлалын хэлийг гүнзгийрүүлэн судлах
Хичээлийн хэлбэр :Шинэ мэдлэг эзэмшүүлэх хичээл
Агуулга :
Өмнө судалсан агуулга
|
Цаашид судлах агуулга
|
Алгоритмын чанар, гүйцэтгэгч,компьютер алгоритмыг биелүүлэх
Сургуулийн алгоритм хэл дээрх алгоритмын дүрслэл
Алгоритмын үндсэн ойлголтууд
Алгоритмын үндсэн бүтцийн сургуулийн алгоритм хэл дээрх дүрслэл
|
Өгөгдөл ба хувьсагч
Нөхцөл шалгах үйлдэл
Давталт
График боловсруулалт
Давталт ба график
Яст мэлхийн график
Math сангийн функц, шинж чанарууд
Дэд программ
|
Хэрэглэгдэхүүн:Үзүүлэн-1.1,самбар,шохой, ээлжит хичээлийн төлөвлөгөө проектор, компьютер, видео бичлэг,ТӨМ 1.1
Цаг төлөвлөлт:
Сэргээн санах сэдэлжүүлэх шат- 8 мин
Шинэ мэдлэг олгох-15 мин
Шинэ мэдлэг олгох-15 мин
Бататгах үе шат- 15 мин
Дүгнэлт-5 мин
Гэрийн даалгавар-2 мин
Арга зүй: Дагуулан сургах арга, харилцан ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх,сурагчдаар мэдлэг бүтээлгэх, урамшуулах,
Үе шат
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Багшийн анхаарах зүйл
|
Сэргээн санах сэдэлжүүлэх
8 мин
|
Б: Сурагчидтай мэндлэнэ.
Б: Ирц бүртгэнэ.
Б: Сурагчдад текник технологийн хөгжил дэвшлийн талаарх видео бичлэг үзүүлнэ.
Б: Видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлийн талаар ярилцацгаая.
Б: Бидний үзсэн видео бичлэгт гарч байгаа эдгээр текнологийн дэвшлүүд бүгд ямарваа нэгэн программчлалын хэлний тусламжтайгаар бичигдэж хөрвүүлэгдсэн байдаг.
Б: Бидний судалж мэдээгүй маш олон төрлийн программчлалын хэлнүүд байдаг бөгөөд өнөөдөр “small basic”хэмээх хэлний тухай үзэж судлах болно.
|
С1: Багштай мэндлэнэ.
С2: Ирцээ бүртгүүлнэ.
С3: Маш гоё санагдлаа
С4: Үнэхээр гайхалтай
С5: Хурдан энэ бичлэг дээрх шиг орчинтой болохыг хүсэж байна.
С6: Хөгжил дэвшлийг үнэхээр биширч байна.
|
Б: Видео бичлэг үзүүлж байгаа тохиолдолд харагдах байдал дууны чанга сул зэргийг сайн тохируулах ёстой. Хэрвээ хэт чанга дуутай эсвэл хэтэрхий бүдэг дэлгэцтэй байвал сурагчдын сонирхлыг татахгүй болохыг анхаарах хэрэгтэй.
Б: Small Basic программын талаар анхан шатны мэдлэгийг эзэмшүүлж байгаа учраас үгний сонголт энгийн сурагчдад ойлгомжтой байх ёстойг анхаарна уу.
|
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
15 мин
|
Б: Small basic хэл нь өөрийнхөө хэлний тусламжтайгаар бичигдсэн программыг хөрвүүлж үр дүнг тооцоолох чадвартай.
Б: Одоо small basic хэлний талаар дэлгэрэнгүй судалцгаая.
Б: Үзүүлэн 1.1-с онолын мэдлэгийг тэмдэглэж аваарай.
Б: Start->All programs->Microsoft small basic программаа нээгээрэй.
Б: Үзүүлэн 1.1 дээрх жишээ1 жишээ2-г бичиж ажиллууцгаая
Б: Үр дүнг гаргаж чадсан уу
|
С7: Сурагчид үзүүлэн 1.1-с хуудас 5,6,8,11,14,15 дээрх онолын мэдлэгүүдийг дэвтэрээ тэмдэглэж авна.
С8: Start->All programs->Microsoft small basic программаа нээнэ.
С9: Үзүүлэн 1.1-ийн жишээ 1 жишээ 2-г багшийн дагуулан сургах аргын дагуу хийж гүйцэтгэн үр дүнг харуулна.
С10: Үр дүнг гаргаж чадсан.
|
Б: Үзүүлэн 1.1-с бичиж авах агуулгыг товч тодорхой хэлж өгнө.
Б: Дагуулан сургах арга хэрэглэж байгаа үед сурагчид хоцрох тохиолдол гардаг тул ангийн сурагчдын хурдад тааруулж сурагчдыг хүлээж ажиллана.
|
Бататгах үе шат
10 мин
|
Б: Үзүүлэн 1.1-д өгөгдсөн даалгавар 1-г бичиж программын үр дүнг гүйцэтгэж харуулаарай.
Б: Сурагчдын гүйцэтгэсэн даалгаварт үнэлгээ өгнө.
|
С11: Үзүүлэн 1.1-с даалгавар 1-г өгөгдсөн нөхцлийн дагуу хийж гүйцэтгэнэ.
|
Б: Даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгаа сурагчдад туслана.
|
Дүгнэлт
5 мин
|
Б: ТӨМ 1.1 сурагчдад тараан өгч small basic хэлний тухай хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлж дүгнэхийг хүснэ.
Б: Сурагчдаас ТӨМ 1.1 буцаан авч үнэлгээг тооцоолон гаргана.
|
С12: ТӨМ 1.1-р сурагчид өөрсдийгөө үнэлж дүгнэнэ.
|
Б: Сурагчдад өөрийгөө үнэлэхдээ үнэн зөв бодитой үнэлэх ёстойг сануулна.
Б: Үнэлгээг тооцоолохдоо зөв алдахгүй тооцох ёстой.
|
Гэрийн даалгавар
2 мин
|
Б: Гэр бүлийнхээ гишүүдийн нэр нас РД-г хэвлэх программын кодыг дэвтэр дээрээ бичиж ирнэ үү?
|
С13: Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
|
Цаашид ................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
No comments:
Post a Comment