• ЭХХ №3

    Ээлжит хичээлийн төлөвлөгөө №3
    Сэдэв: Нөхцөл шалгах үйлдэл
    Хамрах хүрээ: 11-р анги                                                   Огноо : 2016/11/08нд
    Хугацаа: 40мин
    Зорилго: Алгоритмын нөхцөл шалгах үйлдлээр бодогддог бодлогуудын программыг бичиж сурах чадварыг эзэмшүүлнэ.
    Зорилт:
           Сурагчдыг хичээлд идэвхитэй оролцох сонирхол төрүүлэх
           Нөхцөл шалгах үйлдэл ашиглан бодлого бодох чадварыг эзэмшүүлэх
           Бодсон бодлогоо программ ашиглан тооцож сурах мэдлэг чадварыг эзэмшүүлэх
    Хичээлийн хэлбэр :Шинэ мэдлэг эзэмшүүлэх хичээл
    Агуулга :
    Өмнө судалсан агуулга
    Цаашид судлах агуулга
        Алгоритмын чанар, гүйцэтгэгч,компьютер алгоритмыг биелүүлэх
        Сургуулийн алгоритм хэл дээрх  алгоритмын дүрслэл
       Алгоритмын үндсэн ойлголтууд
       Алгоритмын үндсэн бүтцийн сургуулийн алгоритм хэл дээрх дүрслэл
       Өгөгдөл ба хувьсагч
         Давталт
               График боловсруулалт
         Давталт ба график 
         Яст мэлхийн график
         Math сангийн функц, шинж чанарууд 
         Дэд программ
    Хэрэглэгдэхүүн:Үзүүлэн-3.1,самбар,шохой, ээлжит хичээлийн төлөвлөгөө проектор, компьютер,ТӨМ 3.1, ОД үнэлгээ
    Цаг төлөвлөлт:
    v  Сэргээн санах сэдэлжүүлэх шат- 8 мин
    v  Шинэ мэдлэг олгох-15 мин
    v  Бататгах үе шат- 15 мин
    v  Дүгнэлт-5 мин
    v  Гэрийн даалгавар-2 мин
    Арга зүй: Дагуулан сургах арга, харилцан ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх,сурагчдаар мэдлэг бүтээлгэх, урамшуулах, сурагчдыг өрсөлдүүлэх арга

    Үе шат
    Багшийн үйл ажиллагаа
    Сурагчийн үйл ажиллагаа
    Багшийн анхаарах зүйл









    Сэргээн санах сэдэлжүүлэх үе шат
    8 мин

    Б: Сурагчидтай мэндлэнэ.
    Б: Ирцээ бүртгэнэ.
    Б: Гэрийн даалгаварт өгсөн 2 бодлогоныхоо программын кодыг бичиж ирсэн үү?
    Б: Тэгвэл миний баруун гар талын эгнээ эхний бодлогыг харин эсрэг талын эгнээ 2дах бодлогыг small basic программ дээрээ бичээрэй. Хугацаа 3 мин
    Б: Хамгийн зөв алдаагүй бичсэн сурагчдад “ОД” үнэлгээ нааж өгнө.
    Б: Маш сайн байна. Гэрийн даалгавраа сайн хийж ирсэн эдгээр хүүхдүүдддээ баяр хүргэе.
    Б: За сая бүгдээрээ өмнөх хичээлээ хялбархан сэргээн санаж  чадлаа тийм үү?
    Б: Харин одоо нэг тоглоом тоглое. Сууж байгаа  суудлын дарааллаараа нэгээс эхлээд тоолно. Тоолохдоо тухайн хүн баруун зүүн аль нэг гараа өргөөд тоогоо хэлнэ.Харин тухайн гар талд байгаа сурагч тоог үргэлжлүүлэн тоолж 7-г хэлэхгүйгээр “хаб” гэж хэлнэ. Энэ мэтчилэн тоглоно.
    С1: Багштай мэндлэнэ.
    С2: Ирцээ бүртгүүлнэ.
    С3: Гэрийн даалгавраа хийж ирсэн сурагчид гараа өргөнө.
    С4: Баруун гар талын эгнээнд сууж байгаа сурагчид нэгдүгээр бодлогыг харин зүүн гар талын эгнээнд сууж байгаа сурагчид 2-р бодлогын программыг тус тус бичнэ.
    С5: Зөв бичсэн сурагчид ОД үнэлгээ авна.
    С6: Сэргээн санаж чадсан.
    С7: Мөнхтуяа-1 баруун гар
    Билгүүн-2  баруун гар
    Өнөрбаян-3  баруун гар
    Нямбаяр-4  баруун гар
    Баярмаа-5 зүүн гар Нямбаяр-6 баруун гар
    Баярмаа-“ХАБ” гэх мэтчилэн тоглоно.
    С8: Дараагийн сурагч Баярмаа-гийн гарны баруун зүүн чиглэлийг хараад тоог эхнээс нь тоолох байдлаар тоглож алдсан сурагчид хасагдсаар байгаад 2 сурагч үлдэж ялагч ялагдагчаа тодорхойлно.


    Б: Хэрвээ сурагчдын дийлэнх нь программаа
    Бичиж чадахгүй  байвал дөхүүлэх үүднээс өөр жишээ ажиллаж болно.
    Тухайлбал :
     a b тооны нийлбэрийг олох программыг бичнэ үү?




















    Б: Тоглоомын дүрмийг сурагчдад маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй.














    Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат  15 мин
    Б: Сая бидний тоглосон тоглоом ямар зарчимтай байсан бэ?
    Б: Зүйтэй. Хэрвээ баруун гар өргөсөн байвал баруун тийш тоолно зүүн гар өргөсөн байвал зүүн тийш тоолно тийм ээ?
    Б: Үүнээс үзвэл энэ зарчим бидний алгоритмыг судлахад үзэж байсан нэг зүйлтэй адилхан байна. Тэр юу юм бол?......
    Б: Оо маш сайн байна.
    Мэдээж нөхцөл шалгах үйлдэл ..
    Б: Тэгвэл бидний өнөөдрийн зорилго бол алгоритмын нөхцөл шалгах үйлдлээр бодогддог бодлогуудыг программ ашиглан бичиж сурахад оршиж байгаа юм.
    Б: Үзүүлэн 3.1 –н жишээ 1-г блок схемийн аргаар бодоорой.
    Б: Зөв буруу эсэхийг үзүүлэн 3.1-с харцгаая.
    Б: Тэгвэл энэ блок схемээsmall basicпрограммаа ашиглаад кодоор илэрхийлээд бичээд үзье.
    Б: Багшийгаа дагаад бичээрэй.
    Б: Аль мөрний код шинээр орж ирсэн байна вэ?
    Б: Бидний мэддэг зүйл мөн үү?
    Б:Үр дүнг ажиллуулж харуулаарай.
    Б: Үзүүлэн 3.1-с  хуудас 5 6 7-г тэмдэглэж аваарай.
    С9: Баруун гараа өргөвөл баруун зүг рүү хэрвээ зүүн гараа өргөвөл зүүн зүг рүү тоогоо үргэлжлүүлэн тоолно.Хэрвээ баруун гар өргөөд зүүн тийшээ тоолвол худлаа болно .
    С10: Яг үнэн бол тийшээ худлаа бол ийшээ гэсэн дүрмээр.
    С11: Алгоритм дээр боддог нөхцөл шалгах үйлдэлтэй адилхан санагдлаа.
    С12:  Блок схемийн аргаар бодвол
      




    С13: Зөв байна.
    С14: Программыг бичвэл 


    С15: 5-р мөрнөөс доошхи
    IF (a<b) then код шинээр орж ирсэн.
    С16: Бидний мэддэг “хэрвээ” гэдэг нөхцөл шалгах үйлдэл байна.
    С17: Үзүүлэн 3.1-с бичиж авах зүйлсийг тэмдэглэж авна.
    Б: Үзүүлэн 3.1-н жишээ 1-г ажиллахдаа мөр бүр дэх программын кодын учрыг  сайтар тайлбарлах ёстойг анхаарах хэрэгтэй.
    Б:  Дагуулан сургах арга ашиглаж байгаа үедээ сурагчдын хамгийн удаан бичиж буй сурагчийн хэмжээнд тааруулж хүлээж ажиллана.
    Б: Жишээг ажиллаж байх явцад хоцорсон сурагч байвал туслана.



















    Б: Шинээр орж ирж байгаа мөрийн программын код бүрийг сайтар тайлбарлаж өгнө.
    Б: Үзүүлэн 3.1-н
    Хуудас -5
    Хуудас-6-ийн хүснэгт
    Хуудас 7-ийн хүснэгтийг тус тус заавал тэмдэглэж авахыг сануулна.












    Бататгах үе шат
    15 мин
    Б: Жишээ 2-г уншаарай.
    Б: Даалгаврыг хамтдаа гүйцэтгэе.
    Б: Харин даалгавар-1-г бие даан гүйцэтгэж дэвтэртээ үнэлгээ аваарай.
    С18: Жишээ 2-г багштай хамтран хийж гүйцэтгэнэ.
    С19: Даалгавар-1-г сурагч бүр бие даан хийнэ.
    Б: Даалгавраа гүйцэтгэж чадахгүй байгаа сурагчдад туслана.
    Дүгнэлт
    5 мин
    Б: ТӨМ 3.1 сурагчдад тараан өгч small basicхэлний тухай хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлж дүгнэхийг хүснэ.
    Б: Сурагчдаас ТӨМ 3.1 буцаан авч үнэлгээг тооцоолон гаргана.
    С12: ТӨМ 3.1-р сурагчид  өөрсдийгөө үнэлж дүгнэнэ.
    Б: Сурагчдад өөрийгөө үнэлэхдээ үнэн зөв бодитой үнэлэх ёстойг сануулна.
    Б: Үнэлгээг тооцоолохдоо зөв алдахгүй тооцох ёстой.
    Гэрийн даалгавар
    2 мин
    Б: 3 тооны ихийг олох программыг бичиж ирээрэй.
    С: Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
    Б: Сурагч бүрийг гэрийн даалгавраа тэмдэглэж авахыг анхааруулна.

    Цаашид ................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
  • You might also like

    No comments:

    Post a Comment