• ЭХХ №4

    Ээлжит хичээлийн төлөвлөгөө  4
    Сэдэв: Давталт
    Хамрах хүрээ: 11-р анги                                                   Огноо : 2016/11/08нд
    Хугацаа: 40мин
    Зорилго: Давталттай алгоритмыг Small Basic хэлд нэвтрүүлэх,нөхцөлт давталтын оператор, параметрт давталтын операторыг хялбар бодлого бодоход хэрэглэх
    Зорилт:
    Сурагчдыг хичээлд идэвхитэй оролцох сонирхол төрүүлэх
    Сурагч тус бүр нэг нэг компьютерийг ашиглах
    Давталтын операторын хэрэглээг ойлгуул
    Параметрт давталт ашиглан хялбар бодлого бодох
    Нөхцөлт давталт ашиглан хялбар бодлого бодох
    Хялбар давталттай бүтэцтэй программ зохиох
    Хичээлийн хэлбэр : Шинэ мэдлэг эзэмшүүлэх хичээл
    Агуулга :
    Өмнө судалсан агуулга
    Цаашид судлах агуулга
         Small basic хэлний ерөнхий ойлголт
         Өгөгдөл ба хувьсагч ашиглан хялбар 
                         программ бичих
         Нөхцөл шалгах үйлдэл
      *График боловсруулалт
      *Давталт ба график
      *Яст мэлхийн график
      *Math сангийн функц, шинж чанарууд
    Хэрэглэгдэхүүн: ТӨМ 4.1, ТӨМ 4.2.1, ТӨМ 4.2.2, ТӨМ 4.2.3,LCD, проектор,ээлжит хичээлийн төлөвлөгөө, сурагчдын багийн хуваарилалтын сугалаа, 3 багийн нэрний сугалаа
    Цаг төлөвлөлт:
    v Сэргээн санах сэдэлжүүлэх шат- 8 мин
    v  Шинэ мэдлэг олгох-10мин
    v  Бататгах үе шат- 15 мин
    v  Дүгнэлт- 5 мин
    v  Гэрийн даалгавар-2мин
    Арга зүй: Дагуулан сургах арга, харилцан ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх,сурагчдаар мэдлэг бүтээлгэх, урамшуулах,эвлүүлгийн арга, булангийн арга, багаар ажиллах
    Үе шат
    Багшийн үйл ажиллагаа
    Сурагчийн үйл ажиллагаа
    Багшийн анхаарах зүйл













    Сэргээн санах сэдэлжүүлэх
    8 мин
    Б: Сурагчидтай мэндлэнэ.
    Б: Ирцээ бүртгэнэ.
    Б: Сурагчдад сугалаа сугалуулж 3 багт хуваан суулгана.
    Б: Өмнөх хичээлээр судалсан мэдлэгийг агуулсан программын кодыг баг бүрт тараан өгч зөв дараалалд оруулах даалгавар өгнө.Хугацаа 3 мин
    Б: Бичвэрээ эвлүүлж дууссаны дараа хананд наасан  өгүүлбэрүүдээс зөв хэсэгт программын кодоо наана.
    Б: 3 багийг даалгавраа хэр зөв хийж гүйцэтгэсэн байгаагаар нь  үнэлж дүгнэнэ.
    Б: За бүгдээрээ өмнөх хичээлээ сэргээн санаж чадав уу?
    Б: Тэгвэл 10-р ангидаа алгоритмын тухай үзэж судалсан тийм үү? Алгоритм дээр ямар ямар ухагдахуун гардаг билээ.
    Б: Багшдаа хэлж өгөөрэй.
    Б: Зүйтэй сайн байна. Одоо тэгвэл бүгдээрээ эдгээрээс зөвхөн давталт,нөхцөлт давталт, тоолуурт давталтын талаар судалцгаая.
    С1: Багштай мэндлэнэ.
    С2: Ирцээ бүртгүүлнэ.
    С3: Сурагч бүр багшийн бэлтгэсэн сугалаанаас сугалж суудлаа эзлэнэ.
    С4: Баг бүр өөрсдийн ширээн дээр байрлах программын бичвэрийг зөв дараалалд оруулж байрлуулна.
    С5: Программын бичвэрээ зөв дараалалд оруулж дуусаад хананд наасан өгүүлбэрүүдийг уншаад зөв гэж үзсэн өгүүлбэрийн доор бичвэрээ наана.
    С6: Бусад багуудынхаа даалгавраа хэр үнэн зөв гүйцэтгэсэнд хяналт тавина.  
    С7: Өмнөх хичээлээ сэргээн санаж чадлаа.
    С8: утга оноох үйлдэл, нөхцөл шалгах үйлдэл, давталт, тоолуурт давталт, нөхцөлт давталт гэх мэт

    Б: Сугалаа сугалуулж байгаа тохиолдолд анги танхимд чимээ шуугиан гарах үйлдлээс сэргийлэх хэрэгтэй.
    Б: Багаар зохион байгуулж байгаа тохиолдолд багийн гишүүд бүрийн оролцоог дэмжих ёстой.






    Шинэ
    мэдлэг эзэмшүүлэх үе шат
    10 мин
    Б: Ингэхийн тулд бүгдээрээ дээрх 3 давталтын нэрээр багаа нэрлээд агуулгаа судалцгаая.
    Б: Баг тус бүрд ТӨМ 4.2.1 ТӨМ 4.2.2 ТӨМ 4.2.3 тараан өгнө.
    Б: Багийн гишүүд материалыг уншиж судлаад бусад багийн гишүүддээ тайлбарлаж өгөхөд бэлтгэнэ.
    С9: Багшийн бэлтгэсэн 3 сугалаанаас баг бүр сугалж өөрсдийн багийн нэрийг авна.
    С10: Баг бүр тараан өгсөн материалаа уншиж судлана.
    С11: Бусад багийн гишүүддээ танилцуулахаар бэлтгэнэ.
    Б: ТӨМ – тай хэрхэн ажиллах талаар нэмэлтээр тайлбар өгнө.
    Б: Сурагчид бие биенийхээ хийсэн ажлыг үнэлэхдээ түримгий зан гаргаж болохгүйг анхааруулах хэрэгтэй.
    Бататгах үе шат
    15 мин  
    Б: Баг тус бүр өөрсдийн судалсан агуулгаа 4 мин хугацаанд бусад багийн гишүүддээ тайлбарлаж өгнө.
    Б: Өөрсдийн судалсан агуулгатай холбоотой 1 хялбар бодлогыг шийдсэн байх хэрэгтэй.
    Б: Үлдсэн 5 минутын хугацаанд багш эвлүүлгийн арга хэрэглэн шинэ санааг ахин нэмэлтээр баталж харуулна.

    С12: Баг тус бүр судалсан материалынхаа агуулгыг бусад багийн гишүүддээ танилцуулна.
    С13: Баг бүр нэг нэг бодлого бэлтгэж үр дүнг тооцоолж харуулна.
    Б: Баг тус бүр даалгавраа танилцуулахдаа цагаа баримтлах хэрэгтэйг анхааруулна.
    Дүгнэлт 5 мин
    Б: ТӨМ 4.1 сурагчдад тараан өгч давталт сэдвээр эзэмшсэн мэдлэг чадварыг үнэлж дүгнэнэ.
    Б: ТӨМ 4.1-с ерөнхий хичээлийн дүгнэлтийг гаргана.
    С14: ТӨМ 4.1 сурагчид өөрсдийн мэдлэг чадвараа үнэлж дүгнэнэ.
    Б: Сурагчдын үнэлж дүгнэхдээ үнэн зөв шударгаар үнэлэх ёстой.
    Гэрийн даалгавар
    2 мин
    Б: Нөхцөлт,тоолуурт давталтаар бодогдох 2 бодлого зохиож бодож ирээрэй.
    С: Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.


    Цаашид ...............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
  • You might also like

    No comments:

    Post a Comment